За Найзуудынхан сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье.
Арваад жилийн өмнө бичиж байсан шүлгээсээ үргэлжлүүлэн та бүхэнд сонирхуулъя.
<o:p></o:p>
... Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ ...
МОНГОЛ БҮСГҮЙ-II<o:p></o:p>
Хөх өвсний соёо ногоорч хөхөө донгодох цаг дор<o:p></o:p>
Хүмүүний сэтгэл тэнийн хайрын нандин хонгорзул цэцэг нахиална <o:p></o:p>
Ховорхон заяанд төрсөн хосгүй хөөрхөн бүсгүйн <o:p></o:p>
Хасын гэгээн царай харанхуйг нэвтлэн үргээн зайлуулна<o:p></o:p>
<o:p> </o:p>
Эхийн хэвлийгээс хүйгээр салж энэхэн хорвоод <o:p></o:p>
Энрхий дуугаа хадаан төрж эхийн цагаан сүүг амлаад <o:p></o:p>
Энхэл донхолтой хорвоод эндэлгүй бойжиж өсөөд <o:p></o:p>
Эх хүний ариун сэтгэлээр хорвоог уяраан гийгүүлсэн <o:p></o:p>
<o:p> </o:p>
Хамаг бүхнээ зориулж хайрлаад ч хайр багадмаар <o:p></o:p>
Хараад л байхад хараа үл гүйцэх уудам тал шиг <o:p></o:p>
Халх бүсгүйн цэвэр ичимтгий аашаараа намайг бүүвэйлсэн <o:p></o:p>
Хаанаас ч эрээд олдохгүй хас эрдэнэ билжж бүсгүй минь чи <o:p></o:p>
<o:p> </o:p>
Уудам дэлгэр орчлонд ахархан наслах заятай ч <o:p></o:p>
Уян төгөлдөр аашаараа хорвоог уяраан уйлуулсан <o:p></o:p>
Урсгал ус шиг аашны нүнжигээрээ хотол түмэндээ хайрлагдсан <o:p></o:p>
Уулын согоо шиг ихэмсэг билээ Хөх Монгол бүсгүй минь чи<o:p></o:p>