ЭРЭМГИЙ ЗОРИГТОЙ МОНГОЛ ЭРЧҮҮД БҮГД МИНИЙХ <o:p></o:p>
Ханхар цээжтэй Монгол эрчүүд бүгд миниих <o:p></o:p>
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа <o:p></o:p>
Уруулаар чинь үнсүүлэх гэж надад ч бас уруул заяасан болохоор <o:p></o:p>
Уужуу сэтгэлээ надаас битгий харамла намайг бас багтаачих <o:p></o:p>
Эрэмгий зоригтой Монгол эрчүүд бүгд минийх <o:p></o:p>
Эргэлзээ байхгүй миний энхрийлэлээр дутаж л яваа тэд <o:p></o:p>
Хан хорвоод хайрлах л гэж төрсөн эрчүүдийг гомдоож <o:p></o:p>
Хайрын янжинлхам бурханыг өмнө гэмтэн болж зогсмооргүй байна <o:p></o:p>
<o:p> </o:p>
БҮСГҮЙ ЧИНИЙ ӨЧИЛД<o:p></o:p>
Хатан гуа төрсөн Өүлэн эхийн үрс<o:p></o:p>
Хацар гоо үзэсгэлэн миний Монголын бүсгүйн <o:p></o:p>
Хайрынх нь орон зай ханхар эрчүүдэд бий <o:p></o:p>
Хайрлахын одонд төрсөн зүрхний нэгэн нугалаасанд бий <o:p></o:p>
Уруул уруулаа шүргэх уянгын тэрхэн халилд <o:p></o:p>
Уужуу сэтгэлээ яаж чамаасаа харамлах билээ <o:p></o:p>
Усны урсгал шиг намуухан <o:p></o:p>
Уяхан аашинд чинь уярдаг болохоор <o:p></o:p>
Урсгал дөлгөөн эгшиглэнт чинийхээ тэр л хайрыг<o:p></o:p>
Уужим орчлонд багтаахгүй юм бол<o:p></o:p>
Ухаант чинийхээ юуг нь би<o:p></o:p>
Уужуу сэтгэлээсээ харамлах юм бэ <o:p></o:p>
Эрэмгий зоригтой Монгол эрчүүд <o:p></o:p>
Эгэл хайрандаа нялхардаг болохоор <o:p></o:p>
Энгүй хайртай чинийхээ энхрийллээр<o:p></o:p>
Ээ дээ мөн ч их дутаж яваа <o:p></o:p>
Харанхуй орчлонг хайр хайраараа гийгүүлж<o:p></o:p>
Халамжлан энхрийлж түшиж яваа болохоор<o:p></o:p>
Хархан нүдэт Монголжингоо бүсгүй чи<o:p></o:p>
Хайрын бурхан “Амуре”-ийн өмнө<o:p></o:p>
Хайрын золиос болон гэмтэн болох учиргүй ээ<o:p></o:p>

